Хүмүүс сэтгэл санаа амар амгалан бол бие эрүүл гэж ярилцдаг нь жирийн нэг үг бишээ. Сэтгэлийн хямрал гэж үг бидний өдөр тутмын ярианд түгээмэл хэрэглэгдэх болжээ.Сэтгэлээр унах нь бидний өдөр тутмын амьдралд олонтаа тохиолддог билээ.Уйтгар гунигтай байх нь хэвийн үзэгдэл бөгөөд амьдралд тохиолдох бухимдлын хариу урвал юм. Бидний ихэнх нь эдгээр сэтгэлийн хөдөлгөөнийг амархан даван туулж хэсэг хугацааны дараа гунигтай байдлаас гарч чаддаг байна.Уйтгар гуниг удаан хугацаагаар үргэлжлэх нь наслахтай холбоогүй ба амьдралын хэвийн үзэгдэл биш юм. Хэрэв таны уйтгар гунигтай байх нь удаан хугацаагаар үргэлжилж урьдынх шиг амархан туулж чадахгүй байвал энэ нь өвчний шинж юм. Энэ байдлыг та өөрөө эмчлэх гэж оролдсоны хэрэггүй, мөн шаналаад байхын нэмэргүй.Сэтгэл гутралд орсон үед хийгддэг эмийн болон эмийн бус эмчилгээний олон аргууд байдаг учраас эрт үед нь эмчид хандаж эмчлүүлэх хэрэгтэй. Доорхи арга хэмжээнүүдийг хийж хэвшүүлвэл сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг. Үүнд:
- Найз нөхдийн холбоог олон жилээр хадгалах.
- Гэр бүлтэйгээ холбоотой байх/ бүх гишүүд/
- Завгүй болон сонирхолтой байхын тулд сонирхдог зүйлсээ хийж байх
- Бие болон сэтгэлийн хувьд идэвхтэй байх
Биеийн хөдөлгөөнийг идэвхтэй байлгахаас гадна боловсролоо дээшлүүлэх, сургалтанд хамрагдах, үгийн сүлжээ таах, шатар тоглох, телевизийн уралдаант тэмцээнд оролцох зэрэг vйл ажиллагаанд илүү оролцож байх
- Сэтгэл санаагаа бусадтай хуваалцаж бай. Өөрийн зовлонг хуваалцаж болох тохирсон хүнийг сонго. Зовлонгоо хуваалцсанаар өөрийгөө эмчлэх нэг алхам
- Хүнд хэцүү зорилго битгий тавьж бай. Өөрийнхөө боломжийг зөв үнэлэх
- Зохистой хооллож бай.
Р.Оюунханд
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |